Хятадад 50 метр гүн нүхэнд унасан хүүхдийг 10 гаруй экскаватораар аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-25 14:59:01
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад 50 м гүн нүхэнд унасан хүүхдийг аврах үйл ажиллагаанд 10 орчим цаг зарцуулжээ. Шэньси мужийн Сиань хотод 50 метр гүн нүхэнд 1 ой хагастай хүүхэд унасныг аварсан байна.
 

Хүүхдийг аврах ажиллагаанд арав гаруй экскаватор оролцсон бөгөөд аврах ажиллагаа 10-аад цаг үргэлжилсэн аж.

Ой хагастай хүү нь Сиань хотод өвөө эмээтэйгээ зугаалж яваад унасан гэнэ. Түүнийг нүхэнд унасны дараа 3 см диаметртэй жижигхэн цооног нүх үлдэж бусад хэсэг нь битүүрсэн байжээ.

Аврагчдын ажил 10 цаг үргэлжлэх хугацаанд эцэг эх нь хүүхдээ үргэлж нэрээр нь дуудан, унтуулаагүй байна. Энэ хугацаанд асар том нүх ухаж, эцэст нь хүүг гаргаж авчээ. Бага зэргийн гэмтэлтэй түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн гэнэ.





Холбоотой мэдээ