Мандалговьд олон улсын симпозиум болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ сарын 25- 27- ны өдөр “Иргэний оролцоо-Хөгжлийн бодлого” олон улсын анхдугаар симпозиумыг Мандалговь хотод зохион байгуулна.
Төвийн бүсийн аймгууд нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг ээлж дараалан зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад Дундговь аймгийн ИТХ өөрийн аймагтаа зохион байгуулахаар болсон юм. Ингэхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, элчин сайдуудыг оролцуулан олон улсын симпозиум болгож өргөн хүрээтэй зохион байгуулахаар шийдэж, үйл ажиллагааны хөтөлбөрийг гарган холбогдох газруудад хүргүүлжээ.
Улс орнууд хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо иргэдийнхээ саналыг хэрхэн тусгадаг, түүний ач холбогдол, үр өгөөжийн талаар гадаад дотоодын туршлагыг харилцан солилцож, Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн хандлагыг тодорхойлоход симпозиумыг зорилгыг чиглүүлж байна.
Симпозиумд төвийн бүсийн долоон аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах ажилтан, ИТХ- ын төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, НҮБ- ын суурин төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, ХБНГУ- ын Конрад Аденауэрын сан, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Вьетнам, Лаос улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нарын 150 гаруй хүн хүрэлцэн ирнэ.
Т. Отгонтуяа
Сэтгэгдлүүд