Хар тамхины хэргээр 117 хүн шалгагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй 24-28 насны дөрвөн эмэгтэйг шалгаж байна.
Анхны шинжилгээгээр хоёр нь хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул баривчилж, хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаалтын явцад дээрх сэжигтнүүдээс их хэмжээний "мөс" гэх мансууруулах төрлийн бодис илэрсэн тухай ЦЕГ-аас мэдэгдлээ.
2015 оны эхний 10 сарын байдлаар хар тамхины 50 гаруй хэрэгт 20-35 насны 117 хүн холбогдож, мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Ж.Батсайхан