Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-11-06 10:19:57

Аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 25. Сугар гараг. Бага морь одтой, 9 улаан мэнгэтэй,улаан нохой өдөр.

Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Холбоотой мэдээ