Бельги Монголын хамтарсан төслийн баг Ховдын эмнэлэгтэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-28 10:16:44
Ховд /МОНЦАМЭ/. Монгол-Бельгийн хамтарсан санхүүжилттэй “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл” хэрэгжиж эхлэх гэж байна.

Уг төсөл хэрэгжихтэй холбогдуулан төслийн гүйцэтгэгч компани болох Бельгийн ФСЭ интернэйшнл компанийн эмнэлгийн инженер Тхиэрры Лэмойнэ болон Төслийн менежер Д.Уранзаяа,туслан гүйцэтгэгч Нью Терравокс ХХК-ны захирал Г.Түмэн-Ерөөлт, Нью Терравокс ХХК-ны Техник, Технологийн хэлтсийн дарга Э.Наранбат нар Ховд аймгийн  Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд энэ сарын 21-24-ний хооронд ажиллаа.

Төслийн баг ажиллах хугацаандаа тоног төхөөрөмжийг аль өрөөнд суурилуулах, эмнэлгийн хийн станцыг хаана байрлуулж тасаг нэгжтэй холбох талаар тохирч шийдвэрлэсэн юм.
 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ