Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-11-06 10:21:05

Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Баруун болон говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ