Бага насны хүүхдүүдийн 85 хувь нь цэцэрлэгт хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд бага насны хүүхдүүдийн 85 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ.
Аймгийн хэмжээнд нийт 37 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тэдгээрийн 29 нь төрийн өмчит, 8 нь хувийнх аж. Сургуулийн өмнөх боловсрол олгох эдгээр 37 цэцэрлэгт ердийн болон хувилбарт сургалтаар нийт 7010 хүүхэд хамрагдана гэсэн тоо баримт байна. Энэ нь өмнөх оныхоос 530 хүүхдээр нэмэгдэж, хамран сургалтыг 2 фүнктээр нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.
Аймгийн БСУГ-аас сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгүүдийн дотоод нөөцөд тулгуурлан зургаан цэцэрлэгт 10 бүлэг нэмсэн байна. Мөн энэ жил шинээр таван цэцэрлэг ашиглалтад орсны хоёр нь улсын цэцэрлэг аж.

Д.Дэлгэрмаа