Ургацынхаа тал хувийг алдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газраас ургац хураалтын урьдчилсан тоон мэдээллийг танилцууллаа. Уг танилцуулгаар аймгийн хэмжээнд ургацынхаа 54 хувийг алдсан гэсэн мэдээлэл байна.
Ургац алдсан шалтгааныг зуны эхэн сарын хэт халалтаас үүдэлтэй гэж албаны хүмүүс тайлбарлаад байгаа юм. Энэ онд үр тарианы тариалалтыг 9 сумын нутагт 23 аж ахуй нэгж, бригад 34.1 мянган га талбайд хийсний 18 мянган га-д ургацаа алдаад байна. Үүнд улаан буудай 17 мянга, гурвалжин будаа 6.1 мянга, эмийн ургамал 1.5 мянга, тосны ургамал 6.5 мянга, малын тэжээл 1.7 мянга, ногоон буурцаг мянган га-д тус тус тариалжээ. Мөн төмс 294 га-д тарихаас 182.6 га-д, хүнсний ногоо 132 га-д тариахаас 92,5 га-д тариалж, төмс, хүнсний ногооны тариалалт 70.3 хувьтай дууссан аж.

Д.Дэлгэрмаа