Сурагчдын 60 хувийг сурах бичгээр хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-28 16:47:46
Дорнод /МОНЦАМЭ/.  Энэ хичээлийн жилд Дорнод аймагт 15 мянган суралцагч ерөнхий боловсрол эзэмших юм. Үүний  60 хувийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангана гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сурах бичгүүд шинэчлэгдсэн бөгөөд нэгдүгээр ангид элсэн суралцагсдыг сурах бичгээр үнэгүй хангах юм. Сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглүүлэх сурах бичгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгөх аж. Энэ хичээлийн жилд бага ангиуд 38, дунд ангийнхан 64 нэр төрлийн сурах бичиг ашиглах юм байна.

Тус аймагт ерөнхий боловсролын 26 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд нийт 15156  суралцагч боловсрол эзэмших бөгөөд өмнөх онтой харьцуулахад 829 хүүхдээр нэмэгдсэн байна. Сонирхуулахад, сурах бичгүүд 1700-4200 төгрөгний үнэтэй байгаа юм.
 
Д.Дэлгэрмаа

 
Холбоотой мэдээ