Мөрөн хотын ногоон байгууламжийг 3-4 дахин нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар Мөрөн сумын хот тохижуулах үйлчилгээний төвийн хамт олонтой уулзаж цаг үеийн байдалтай танилцлаа.
Хот тохижуулах үйлчилгээний төв нь 75 ажилтан, албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд халуунд халж, хүйтэнд даарч ажилладаг боловч цалин бага, хуучирсан машин механизм эвдрэл гэмтэл их гардаг гэдгийг хэлж байв. Мөн иргэд хог ачсаны дараа хогоо гаргадаг, ямар нэгэн шуудай саванд хийхгүй дуртай үедээ хогоо ил задгай асгаж Мөрөн хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буйг удирдлагуудад хэлж байлаа. Засаг дарга Л.Ганболд “Аялал жуулчлалын тулгуур төв болсон Мөрөн хотын өнгө үзэмж та бүхний ажлын үр дүн юм. Өвлийн бэлтгэлээ сайн базааж машин тэрэгний эвдрэл гэмтлээ сайн засварлах хэрэгтэй. Та бүгдийн цалин хөлс нэмэх тал дээр анхаарч ажиллана. Техникийн хувьд 1-2 машины асуудлыг шийдвэрлэнэ. 2020 он гэхэд Мөрөн хотын ногоон байгууламж 3-4 дахин нэмэгдэх зорилго тавин хамтран зорилтоо биелүүлэн ажиллах”-ыг уриалж байлаа.
Мөн энэ үеэр хамт олноо манлайлан ажиллаж буй ажилтан албан хаагчдыг Мөрөн сумын Засаг даргын Жуух болон ИТХ-ын Хүндэт тэмдгээр шагнаж урамшуулан ажлын амжилт хүслээ.

Б.Гантуяа