Дорнод аймагт 2.2 сая толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын удирдах ажилтны шуурхай хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай хэлэлцлээ.
Уг шуурхай хуралдаанаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Наранхүү хадлан, бэлчээрийг зохицуулах тухай мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд энэ онд 14 сумын нутагт 66 багийн 4 мянга гаруй малчин өрхөд 2.2 сая толгой мал өвөлжих аж. Мөн нийт 45 байршилд 228.8 мянга орчим га талбайд байгалийн хадлан бэлтгэх боломжтой байгаа юм. Үүнээс 70.8 мянган га-д малчид, 30.8 мянган га-д орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж, 19 мянган га-д өөр аймгийн 30 иргэн, аж ахуйн нэгж нийт 120 га-д хадлан бэлтгэхээр гэрээ байгуулаад ажиллаж байна.

Д.Дэлгэрмаа