Отрын нөөц бэлчээрийн 40 хувь нь шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-29 12:42:54
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь аймаг дундын отрын нөөц бэлчээрийн 40 орчим хувь нь хаврын түймэрт шатжээ. Гэсэн хэдий ч Дорнод аймгийн нөөц бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр 40 мянган толгой мал отроор өвөлжих боломжтой юм. 

Аймгийн хэмжээнд улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас газарт малчин өрхийн 15 хувь буюу 660 өрхийн 236,3 мянган толгой мал оторлохоор тооцож байна.

Булган, Баяндун, Матад сумдын нутагт өөр аймгийн 7 өрхийн хоёр мянга гаруй толгой  мал оторлон ирээд байгаа аж. Мөн Баяндун, Матад, Сэргэлэн сумын нутагт бусад сумдын мянга гаруй мал оторлож байгаа юм. Тус аймагт оторлож байгаа малыг сумдын мал эмнэлэг, үржлийн газраас хяналтандаа авч, бүрэн үзлэг хийжээ.
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ