Дулаан баригч бүтээгдэхүүнийг айл өрхөд суурилуулж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 12:37:05

Түлшний зардалд хэмнэлттэй, утаагүй, G-Saver хэмээх дулаан баригч  бүтээгдэхүүнийг БНСУ- ын “Гүүд Нэйборс” Олон улсын Төрийн бус байгууллага Сайнцагаан сумын гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлж эхлээд байна.

Дулаан баригчийг айл өрхүүдийн захиалгаар суурилуулж эхлээд хоёр хонож байгаа бөгөөд энэ хугацаанд 150 гаруй айл өрх дулаан баригчийг зуухандаа суурилуулжээ. Дулаан баригч авсан иргэдийн хэлж байгаагаар өглөө галлахад дахиж нүүрс хийх шаардлагагүйгээр үдээс хойш хүртэл гэр дулаан байж чадаж байна, гол нь хуурай нүүрсээр галлах нь илүү тохиромжтой хэмээж, эдийн засгийн хүндрэл нүүрлэхтэй зэрэгцэн нүүрсний үнэ өсчихсөн байгаа ийм үед хямд үнээр дулаан баригч авах нь зөв сонголт болж байгаа талаар сэтгэгдэл хуваалцсан юм.

Сайнцагаан сум 4260 гаруй өрхтэй. Үүний 690 нь малчин өрх, 1200 гаруй нь төвлөрсөн халаалттай орон сууцанд аж төрдөг гэж тооцоход гэр хороололын 2300 гаруй айл өрх байна. Айл өрхүүдэд дулаан баригч суурилуулах ажил энэ оныг дуустал үргэлжлэх ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ