Мьянмарт болсон мөргөлдөөний улмаас мянга мянган хүмүүс дүрвэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЕЙПЬИДО. /Al jazeera/. Мьянмарын 9000 орчим лалын шашинт рохинжачууд 5 жилийн дараа дахин тус улсын баруун хойд хэсэгт дэгдээд байгаа мөргөлдөөний улмаас өвчин зовлонд нэрвэгдэж өөрсдийн амь нас аюулгүй байдлын төлөө сэтгэл түгшсэн байдалтай байгаа бөгөөд мянган мянган иргэд Бангладешийн хил дээр саатсан байдалтай байна.
Ойрын өдрүүдэд мөн олон мянган хүн хил дээр нэмэгдэж ирэх магадлалтай байгаа юм. Баасан гарагт Мьянмарын хойд хэсэгт байрлах Ракхайн мужийн аюулгүйн албаны хүчнийхэн рүү рохинжа цөөнхийн босогчид хэд хэдэн удаа дайрсан бөгөөд энэ мөргөлдөөний улмаас рохинжачууд дүрвэхэд хүрсэн бол засгийн газраас Ракхайн мужийн мянга мянган буддист шашинтнуудыг нүүлгэн шилжүүлсэн байна.
НҮБ-аас энэхүү дайралтыг буруушаан, Мьянмарын засгийн газар ямар нэгэн хүчирхийлэл хэрэглэлгүйгээр ард иргэдийнхээ амь насыг хамгаалах, мөн энэхүү цэргийн хүчирхийллээс зугтан дүрвэж байгаа хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхийг Бангладешийн засгийн газарт уриалсан байна.
Босогчдын мөргөлдөөний улмаас 109 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний ихэнх нь босогчид, хамгаалалтын албаныхан, энгийн иргэд байжээ. Мьянмарын 1.1 сая орчим лалын шашинт рохинжачуудын асуудал үндэсний удирдагч Ан Сан Су Чигийн хувьд маш том сорилт болоод байгаа юм. Олон жилийн туршид мөрдлөг хавчлаган доор байсан үндэсний цөөнхийн эрх ашгийн төлөө түүнийг юу ч хэлэхгүй байна гэж барууны шүүмжлэгчид буруутгаж байна. Рохинжачуудад Мьянмарын иргэншил олгохоос татгалзсан бөгөөд хэдийгээр тус улсад хэдэн зуун жилийн өмнөөс амьдарч байгаа боловч тэднийг хууль бус цагаачид гэж үздэг ажээ.

Х.Сарнай