Сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт мотоцикл олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-30 16:07:47
Дорнод /МОНЦАМЭ/    Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд мотоцикл гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх зорилгоор дээрх ажлыг хийжээ.

Салбарын сайдын хөрөнгө оруулалтаар Япон улсад үйлдвэрлэсэн “Yamaha” брендийн 14 ширхэг мотоциклийг сум бүрт олгосон байна. Ингэснээр мэргэжилтнүүд шаардлагатай үед малчны хотноо түргэн шуурхай очиж, ажил үүргээ гүйцэтгэх боломжтой болж байна.  Мотоцикл гардуулан өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр нар болон сумдын удирдлагууд, мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ