Нью Йорк хот тамхины эсрэг хөдөлгөөн өрнүүлж тамхины үнийг өсгөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Chinadaily/. Тамхийг таслан зогсоох ажлын хүрээнд Нью Йорк хот янжуур тамхины хамгийн доод үнийг 13 доллар болгон өсгөж тамхины жижиглэнгийн худалдааны зөвшөөрөлд хязгаарлалт тавив.
Тамхичидын тоог бууруулахад туслахаар тус хотын захирагч Билл дэ Бласио 7 хуулинд гарын үсэг зурснаар өнгөрсөн даваа гарагт тамхины эсрэг хөдөлгөөн эхэлсэн байна. Эдгээр хуулийн дагуу эмийн сангууд болон эмийн сантай жижиг дэлгүүрүүдэд янжуур гэх мэт тамхин бүтээгдэхүүнүүдийг худалдахыг хориглосон байна.
Тамхин бүтээгдэхүүн худалдах зөвшөөрөлтэй 550 гаруй эмийн сангууд Нью Йорк хотод байдаг. Энэхүү баталсан хууль нь 2018 онд одоогийн хүчин төгөлдөр байгаа зөвшөөрлүүд дуусахаар хэрэгжиж эхлэх ажээ. Хуулийн бусад заалтад цахилгаан тамхи борлуулагчид зөвшөөрөл авах шаардлагатай тухай заасан бол мөн зөвшөөрлийн тоог тодорхой хэмжээнд хязгаарласан байна.
Бүх төрлийн тамхины худалдаа болон шинэ тамхины жижиглэн худалдааны төлөөлөгчийн зөвшөөрлийн 2 жилд нэг удаа төлдөг төлбөрийг одоогийн хэмжээ болох 110 доллараас 200 доллар болгож өсгөхөөр болжээ.
Эдгээр арга хэмжээнүүдийг авснаараа хотын захиргаа тамхичдын тоог 2020 он гэхэд 160 мянган хүнээр бууруулахаар төлөвлөсөн байна. 2002 оноос 2015 оны хооронд Нью Йорк хот дахь тамхичидын хувь 21.5-14.3 болтлоо буурсан үзүүлэлт гарсан нь тус хотод 900 мянга гаруй тамхичид байсаар байна гэсэн үг гэж хотын захирагчийн албанаас мэдээлсэн байна.
Тамхи нь урьдчилан сэргийлж болохуйц зуурдын үхлийн гол шалтгаан болдог бөгөөд Нью Йорк хотод л гэхэд жил бүр 12 мянга гаруй хүн тамхинаас болж нас бардаг гэсэн тооцоо байдаг ажээ.

Х.Сарнай