Украин улс Оросын сэтгүүлчийг нутгаасаа албадан гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-31 09:36:41
КИЕВ./TASS/. Киевээс хулгайлагдсан Оросын сэтгүүлч Анна Курбатова Украин-Оросын хилээр гарчээ. Энэ тухай лхагва гарагт Украины Аюулгүй албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Гитлянская мэдэгджээ.

“Украины эсрэг сурталчилгаа хийсэн гэсэн үндэслэлээр албадан гаргахаар шийдвэрлэсэн Оросын суртал ухуулагч Анна Курбатова Украин-Оросын хилээр гарсан. Түүнд манай улсын нутаг дэвсгэр рүү орохыг гурван жилийн хугацаар хориглосон” хэмээн тэр Facebook дэх өөрийн хуудсандаа бичжээ.

А.Курбатова Брянск мужийн хилийн “Новые Юрковичи” пунктэд байгаа гэж тус бүс нутгийн хилийн удирдах газрын эх сурвалж ТАСС-д мэдээлжээ.

“Оросын сурвалжлагч Анна Курбатова Брянск мужийн Климовын районы хилийн “Новые Юрковичи” пунктээр хилээр нэвтэрсэн. Түүнийг хилийн постонд тохилог байранд байрлуулсан байгаа” хэмээн дээрх эх сурвалж ярьжээ.
Ойрын хугацаанд машин ирж түүнийг Москва хүргэж өгнө гэж тэрбээр нэмэн хэлжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ