Байгууллага бүр залуучуудын зөвлөлтэй болно

Орон нутагт | Дундговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 10:58:39

Монгол Улсын Засгийн газар 2015 оныг Монгол улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил “ болгон зарласан.

Энэ жилийн хүрээнд Дундговь аймгийн байгууллага бүр залуучуудын зөвлөлтэй болох тухай албан бичгийг аймгийн ЗДТГ- аас хүргүүлжээ. Залуучуудын зөвлөл нь тухайн байгууллагадаа ажиллаж буй залуу алба хаагчдыг хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд залуучуудын нийгэм дэхь оролцоог бэхжүүлж, ажил үйлсээрээ тэргүүлэгч залуучуудыг олон нийтэд таниулахад зорилго чиглүүлэн ажиллана.

Байгууллагууд ойрын хугацаанд залуучуудын зөвлөлөө байгуулж, хийх ажлын төлөвлөгөөгөө гаргах үүрэг хүлээсэн байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд