С.Лавров, Р.Тиллерсон нар Умард Солонгосын асуудлаар ярилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-31 15:24:07
МОСКВА./TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар Умард Солонгос мягмар гарагт пуужин харвасан нөхцөл байдлын талаар утсаар ярилцжээ. Энэ тухай лхагва гарагт Оросын ГХЯ-наас мэдэгджээ.

“Анхаарлын төвд Умард Солонгос пуужин харвасан явдлыг тойрсон нөхцөл байдал байсан. Талууд Пхеньяны энэхүү алхам нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг ээлжит удаагаа бүдүүлгээр зөрчиж байгаа явдал мөн гэдгийг онцлон тэмдэглэлээ” гэж ОХУ-ын ГХЯ мэдээлжээ.

Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг даван туулахын тулд зөвхөн улс төр дипломатын замыг хайх ёстой, цэргийн шинж чанартай аливаа алхам хийхээс татгалзах шаардлагатайг С.Лавров онцлон дурджээ.
О.Барс 
Холбоотой мэдээ