Кенид Ерөнхийлөгчийн дахин сонгууль болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НАЙРОБИ. /BBC/. Кени улсад Ерөнхийлөгчийн дахин сонгуулийг 10 дугаар сарын 17-нд явуулахаар боллоо гэж тус улсын Сонгуулийн хороо мэдээллээ.
Сонгуулийн тойрогт зөрчил гарсан тохиолдолд дахин сонгуулийг тухайн үйл явдлаас хойш 60 хоногийн дотор зохион байгуулах ёстой, ингэснээр сонгуулийн үр дүнг хүчинтэйд тооцно гэсэн Кенийн Дээд шүүхийн тушаалын дагуу уг өдрийг товлосон байна.
Өнгөрсөн 8 дугаар сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд У. Кеньятта эхний санал асуулгаар 54 хувийн санал авч ялагч болсон хэдий ч өрсөлдөгч, сөрөг хүчний удирдагч Райла Одинга болон түүний эвслийнхэн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, дахин сонгууль явуулахыг Дээд шүүхээс шаардсан байна.
Ерөнхийлөгч Ухуру Кеньятта болон түүний хамтран ажиллагсад энэ удаагийн санал хураалтаар ч мөн илүү санал авах өндөр магадлалтай байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийг 47 мужийн 32 мянган санал хураах хэсэгт явуулах юм. Шинжээчид анхнаасаа Райла Одинга болон Ухура Кеняатта нар хүчтэй өрсөлдөнө хэмээн таамаглаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна парламентын гишүүд, сенатор, нутгийн удирдлагынхныг сонгох юм.

Х.Сарнай