Ливид 16 цагаачийн цогцос олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТРИПОЛИ. /Xinhua/. Ливийн зүүн өмнөд элсэн цөлд 16 цагаачийн цогцос олдсон тухай тус улсын мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Ливийн армийн эргүүл Тобрук хотоос баруун өмнөд зүгт 310 км зайд 16 цагаачийн цогцос олсон байна. Эргүүлүүд тус хэсэгт хайгуул хийж байгаа бөгөөд цогцсууд ялзарсан байсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн зарим нь египтчүүд байсан аж.
7 дугаар сарын эхээр армийн эргүүлүүд Ливийн элсэн цөлд мөн наад зах нь 20 цагаачийн цогцос олсон бөгөөд эдгээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүс бүгд өндөр хэмийн халуун болон өлсгөлөнгөөс болж амиа алдсаныг тогтоожээ.
Олон тооны цагаачид Ливиэр дамжин Газар Дундын тэнгисээр дамжин Европ тив рүү гарахаар жил бүр явдаг. Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын /IOM/ мэдээлснээр, 2016 онд Ливиэр дамжин 120 мянган дүрвэгч Европт иржээ.
Х.Сарнай