“Архангайд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-06 10:09:06
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад нь дэмжлэг үзүүлж, захиалга хүлээн авах, сурталчлах, худалдан авагчтай холбох зорилгоор “Борлуулалтын цэг”-ийг байгуулж өгчээ.

Энэ цэгийг байгуулсан нь “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн эхлэл гэж үзэж байна. Ингэснээр жижиг бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх, захиалагчтай болох нөгөө талаар аймаг орон нутгийн иргэд, дайран өнгөрч байгаа аялагч, жуулчид мэддэг болж заавал орох нэг цэг болно гэж үзэж байгаа ажээ.  

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өнгөрсөн онд иргэдийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийт 256,9 сая төгрөгийн зээлийг олгосон байна.

Харин энэ жилийн тухайд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд аж ахуй нэгж, иргэд, бүлэг хоршоодод ажлын байр шинээр бий болгох өргөжүүлэх зорилгоор 500 сая төгрөгийг зээлээр олгох юм байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ