Австри амлалтаа зөрчин өргөстэй хашаа барив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-06 14:53:00

ВЕНА. /Sputnik/. Өргөст хашаа барихгүй гэж амласан ч Словенийн хил дээр шинээр барихаа Австрийн Канцлер мэдэгдлээ.

Австри-Словени улсын хил дэх Шпильфельд хотод хашаа барьж, дүрвэгчид орж ирэхээс сэргийлнэ гэж канцлер Вернер Файман мэдэгджээ.

“Өргөстэй төмөр утсаар хашааг хамгаалсан байсан” гэж нэгэн цагдаа Австрийн “Kleine Zeitung” сонинд хэлжээ.

Мэргэжилтнүүд хашааны асуудлыг тодорхой шийдэх ч өргөст төмөр утас тавихгүй гэж Файман хэлээд хөрш Унгар улс тийм арга хэрэглэснийг шүүмжилж байжээ.

Австрийн хашааны зураг нийтэд тарж, бухимдал үүсгэсэн байна. Үүнээс улбаалан “Хана, хашаа, өргөстэй төмөр утас зэрэг зүйлс Европын Холбоонд байж болохгүй” гэж Люксембургийн Ерөнхий сайд Жан Ассельборн хэлжээ.

Дүрвэгчийн асуудлаас болж дэлгэрээд буй гадны хүмүүсийг үзэн ядах сэтгэлгээтэй тэмцэж, өргөст хашаа барих бодлогыг Европын Холбоо өөрчлөхгүй бол уг үйлдэл Европын үнэт зүйлийг үгүй хийж буй талаар тэрбээр санаа бодлоо илэрхийлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ