"Аврагч-2017" тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн энэ сарын 7-8-ны өдөр болох гэж байна.
Тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчин оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ж.Батсайхан