"Аэрофлот"-ын онгоцны үйлчлэгчдэд нөхөн олговор өгнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
МОСКВА. /BBC/. "Аэрофлот" компанийн зүгээс ямар размерын хувцас өмсөх талаар ажилтнууддаа зааж тушаах ёсгүй гэж ОХУ-ын шүүх үзсэн байна.
Онгоцны үйлчлэгч хоёр эмэгтэй биеийн хэмжээнээсээ болж цалин хөлс багатай чиглэлд нисэх болсон гэж үзэн агаарын тээврийн компанийг шүүхэд өгсөн бөгөөд шүүх тэдний талд шийдвэр гаргасан байна.
"Аэрофлот" компани ажилчиддаа 48 /UK 16 / EUR 42 / US 14/ размераас том размерын хувцас өмсөхийг хориглосон шийдвэр гаргажээ. Гэхдээ шүүхээс "Аэрофлот" компанийн шийдвэрийг ялгаварлан гадуурхсан гэж үзэхгүй байгаа юм. Харин цалин хөлс буурч, сэтгэл санааны хохирол учруулсны төлөө бага хэмжээний нөхөн олговор төлөх аж.
"Аэрофлот" компанийн зүгээс өөрсдийн баримталж буй зарчмыг өөрчлөх эсэхээ шийдэхийн өмнө шүүхийн шийдвэрийг анхааралтай судалж үзэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Шүүхээс тус компанийн гаргасан шийдвэрийг ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзээгүй явдалд сэтгэл хангалуун байна гэж тус компанийн төлөөлөгч Оросын "ТАСС" мэдээллийн агентлагт ярьжээ. Тус компанийн ажилчдын нэг Ирина Иерусалимская шүүх хурлын дараа "миний өмсдөг хувцасны хэмжээ ажлын гүйцэтгэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй" гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Анхан шатны шүүх хурлын үеэр "Аэрофлот" компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ "түргэн шуурхай үйл ажиллах шаардлагатай үед илүүдэл жинтэй онгоцны үйлчлэгчид тохиромжгүй байдаг" гэсэн байна. Үүнээс гадна илүү кг бүрт илүү их шатахуун түлш зарцуулагддаг гэжээ. Ийм учраас онгоцны үйлчлэгчээр ажилд орох үед бөглөдөг өргөдлийн маягтанд өндөр, жин, хувцасны хэмжээний талаарх мэдээлэл байдаг гэнэ.

Х.Сарнай