Кибер аюулгүй байдлын асуудлыг Японд хэлэлцэж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-07 11:44:38

ТОКИО. /Koydo/. Дэлхийн эдийн засгийн форумын ивээл дор Кибер аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал Японы Окинава мужид эхэлж байна.

Уг бага хурлын үеэр дэлхийн 20 орны мэргэжилтнүүд кибер холбоос, кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг гэсэн гурван гол сэдвээр хамтран ажиллах арга замыг хэлэлцэнэ. Кибер орон зайд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд, ялангуяа 2020 онд Токио хотод болох зуны Олимпын наадмаас өмнө ийм арга хэмжээ авах зорилгоор дэлхийн янз бүрийн орны мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцох, харилцаа холбоогоо бэхжүүлэхийг Японы Засгийн газар бага хурлын гол зорилтуудын нэг болгожээ.

Бага хуралд дэлхийн 20 гаруй орны 300 мэргэжилтэн оролцож байна. Японы талаас уг хуралд тус улсын Шинжлэх ухаан, технологийн сайд Аико Симазири, Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Акира Амари нар оролцож байгаа аж. Форумын үеэр салбар хурлуудын нэгийг даргалах АНУ-ын Үндэсний тагнуулын дарга Деннис Блэрт Японы хэвлэлүүд ихээхэн анхаарал хандуулж байна.

Кибер аюулгүй байдлын асуудлаарх бага хурал хоёр хоног үргэлжлэх бөгөөд ням гарагт хамтарсан баримт бичиг батална.

Д.Жаргал​

 

 

 

 

Холбоотой мэдээ