Шинэ хичээлийн жилд 1771 хүүхэд нэгдүгээр ангид орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:09:51

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг эрдмийн баярын өдөр Дорнод аймгийн хэмжээнд 1771 хүүхэд "А" үсэг анхлан заалгахаар их эрдмийн аянд дөрөөллөө.

Манай аймгийн хувьд цэцэрлэг сургуулийн хүрэлцээ боломжийн түвшинд байгаа гэж холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад энэ жил 5892 хүүхэд хамрах юм байна. Аймгийн төвд хоёр ч цэцэрлэг удахгүй нээлтээ хийнэ. Харин хувийн хэвшлийн цэцэрлэгүүд нэмэгдсээр байна. Хувийн хэвшлийн "Сэргэлэн багачууд", "Нархан", "Бөмбөөлэй", "Бүжин" зэрэг цэцэрлэг ажиллаж төрийн ачааллыг багаггүй хөнгөвчилж байна. Дээр нь өдөр өнжүүлэх төвүүд ч нээгдэж эхэлсэн. Ийнхүү манай аймгйин хувьд цэцэрлэгийн хүрэлцээ цаашид боломжийн түвшинд хүрэх ирээдүй байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд