“Хэнтийн намрын баяр-2017” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-11 18:41:42

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ЗДТГ-аас уламжлалт “Хэнтийн намрын баяр-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Төв цэнгэлдэхэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Өнөөдөр тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийг тус аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун ахалж, Нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн Хүнс, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Н.Ган-Адъяа, гишүүдэд аймгийн ХХААГ, Хэрлэн сум,МХГ, Өндөрхаан хот тохижилт ОНТҮГ, Хэнтий ЦТСС, БТСГ, ЦГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дах салбарын төлөөллүүд орсон байна.

Хуралдаанаар намрын баярын арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, салбар тус бүр ажлуудаа хуваарилан авлаа.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд малын өвчин гарсантай холбогдуулан амьд мал оролцуулахыг хориглосон юм. Тиймээс “Эрүүл хүнс-2017”, “Шинэ ургацын баяр-2017”, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн 2017” гэсэн 3 чиглэлээр үзэсгэлэн худалдааг явуулж, шилдгүүдийг шалгаруулахаар боллоо. Мөн идэвх санаачлагатай оролцсон 3 сумыг тус тус шалгаруулж, урамшуулахаар төлөвлөжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ