УИХ-ын гишүүд Халхгол суманд ажиллана

Орон нутагт | Дорнод
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:12:11

Дорнод аймгийн Халхгол суманд хөдөө аж ахуйн “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан газрын эзэмшил, ашиглалтын өнөөгийн байдалтай танилцаж, орон нутгийн удирдлага, ард иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор УИХ-ын гишүүд тус аймагт ирж ажиллах гэж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын ХХАА-н байнгын хорооны дарга Су.Батболд, ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Баярсайхан, С.Дэмбэрэл болон холбогдох яамдын удирдлагууд энэ сарын 12-17-ны өдрүүдэд Чойбалсан хот, Халхгол сум, Рашаант боомтуудад ажиллана.
Ажлын хэсэг “Халхгол” чөлөөт бүсийн хилийн зааг, байршилтай газар дээр нь танилцахаас гадна хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын талаар орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцана. Мөн тариаланчидтай уулзахаас гадна Рашаант боомтын үйл ажиллагаатай танилцах ажээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд