ДОРНОД: “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн барилгыг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-06 18:05:10

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлтой уулзах үеэрээ “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилгын их засварт шаардлагатай 600 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээ дуулгав. Засварын ажил ирэх хавар эхэлнэ.


9 дүгээр цэцэрлэгийн барилгыг 1979 онд ашиглалтад оруулж байжээ. Түүнээс хойш орон нутгийн төсвийн хөрөнгөөр жижиг засвар үйлчилгээ хийж байсан ч цахилгаан, дулааны шугам сүлжээг бүрэн шинэчлэх шаардлагатай болоод байсан юм. Тус цэцэрлэг энэ хичээлийн жилд 38 багш ажилтан, 320 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.


Япон улсын Засгийн газраас 1990 оноос хойш Дорнод аймагт 35 дахь жилдээ “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийг хэрэгжүүлж байгаа юм.

 

Холбоотой мэдээ