Хүнсний ногооны үр үйлдвэрлэгчид мэдлэгээ тэлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хүнсний ногооны үр үйлдвэрлэдэг 44 иргэн, аж ахуйн нэгж бий аж. Эдгээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагынханд салбарын яам, агентлагаас нь мэргэжилтнүүд ирж сургалт хийсэн байна.
Энэ үеэр үр үйлдвэрлэгчид хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үржүүлэх, хортон шавьжтай тэмцэх талаар өргөн мэдлэг олж авчээ. “Манай улсын хэмжээнд 63 мянган өрх их бага хэмжээгээр хүнсний ногоо тариалдаг гэсэн судалгаа бий. Гэвч иргэд тариалсан хүнсний ногоогоо зарж борлуулах зах зээлийн нөхцөл хүнд байгаа. Хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд үрийн чанар чухал гэж үзэж байна. Иймд үр үйлдвэрлэгчдийн мэдлэгийг сайжруулах, тэднийг дэмжиж ажиллах зорилгын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир хэллээ.

Б.Батхүү