Орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг иргэдэд нээлттэй танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-13 21:23:20
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрүүдийг иргэд нийтэд сурталчлах, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, төсөлд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, төслийн үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой гадаад харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Чингүнжавын талбайд баасан гарагт зохион байгуулна.

Энэ үеэр Сангийн яамны төлөөлөгчид уулзалт, хэлэлцүүлэгт оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч орон нутагт хэрэгжиж байгаа төслүүдийг иргэдэд танилцуулах аж. Тус аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өрөгжүүлэн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тэжон хотын Согу дүүрэгтэй эрүүл мэндийн, Япон улсын Нийгата мужтай боловсрол, эдийн засаг, бизнесийн, БНЧУ-тай дэд бүтцийн салбарт, бусад чиглэлээр ХБНГУ, АНУ, ОХУ-ын хил залгаа аймаг хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

Хөвсгөл аймагт Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Япон улсын засгийн газар, Ядуурлыг бууруулах Японы сан, Азийн хөгжлийн банк, Японы JAICA байгууллага, АНУ-ын ОУХА-ын харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх Алба, НҮБ-ын ХХААБ , ДЭМБ, Даян дэлхийн байгаль орчны сан, Германы Сэргээн Босголтын Зээлийн Банк зэрэг байгууллагуудын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ