Өмнөд Солонгос агаар-газар ангиллын пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-13 21:32:36
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгост цохилт өгөх хүчин чадалтай агаар-газар ангиллын алсын тусгалтай пуужингаар анх удаагаа байлдааны сургуулилт хийснээ Өмнөд Солонгосы арми мэдэгдлээ.

Солонгосын хойгийн баруун хэсэгт Шар тэнгист мягмар гарагт “Таурус” пуужингаар туршилт хийснээ Өмнөд Солонгосын арми өнөөдөр зарласныг тус улсын “Ёнхап” агентлаг уламжилжээ.

“F-15” сөнөөгч нисэх онгоцноос харвасан пуужин нам доогуур нисэж, Өмнө Солонгосын нэгэн арал дахь байнд туссан байна.

Германд үйлдвэрлэсэн энэ пуужин нь 500 км зам туулж, 3 м зузаантай төмөр бетоныг нэвтлэх хүчин чадалтай гэнэ.

Цөмийн болон пуужингийн туршилт хийн бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван ба аюулгүй байдалд аюул заналхийлж буй Умард Солонгост анхааруулга болгож энэ сургуулилтыг хийлээ гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ