Архангай аймгийн Эрүүл Мэндийн газар Канадын Лаурел Сантай хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-14 13:55:37
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Эрүүл Мэндийн газар Канад улсын Лаурел сантай хамтран ажиллах гэрээнд энэ сарын 13-ны өдөр гарын үсэг зурлаа . Энэхүү гэрээ нь 2017-2022 оныг хүртэл 5 жилийн хугацаанд Архангай аймагт хэрэгжих бөгөөд Канад улсын Засгийн газар болон Канадын Лаурел сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр хэрэгжих юм.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу Лаурел Сангийн зүгээс жил бүр Архангай аймгийн иргэдэд нүдний тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тэднийг эмчилгээний болон мэс заслын ур чадварт сургаж, чадвар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгажээ.

Гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээнд Канад улсын Лаурел санг төлөөлж сангийн ерөнхийлөгч А.Ричард Буллок болон сангийн төлөөлөгч, мэс заслын эмч Хью М Парсонс, аймгийн эрүүл мэндийн салбарыг төлөөлж ЭМГ-ийн дарга Р.Гандиймаа, НЭ-ийн Ерөнхий эмч Д.Өлзийсайхан болон аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга, мэргэжилтнүүд оролцсон байна.

Лаурел сангийн төлөөлөгчид энэ сарын 12-13-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетэд үзлэг зохион байгуулан нийт 150 гаруй иргэдэд нүдний тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ