Архангайн Цагаан даваанд ослын гарц хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-14 15:05:13
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн А 0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 2,2 км-9,6 км-ийн хайрган замын эвдрэлийг хайрга нэмж засварлах, Цагаан даваанд ослын гарц хийх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар “Архангай АЗЗА” ТӨХК нийт 846м3 хайрга зөөж, ковш-1, автогрейдэр-1, өөрөө буулгагч-4, үйлчилгээний машин-1 гэсэн машин механизмтай ажиллаж байна.

“Архангай АЗЗА” ТӨХК нь улсын чанартай авто замын засвар арчилгааг хариуцан ажилладаг. Мөн аймгийн төв доторх эвдэрсэн зам, гүүрийн засварын ажлыг хийдэг байна. Тус компани нь өнгөрөгч 8-р сараас 9-р сарын 13-ны хооронд дөрвөн чиглэлийн зам, гүүр, далангийн засварын ажлыг хийжээ.

Тухайлбал, Эрдэнэбулган сумын ЗДТГ-тай хамтран 72-р байрны замын засвар, Цагаан давааны 37, 38-р гудамжны замын засварын ажлыг хийж дуусчээ. Дээрх ажилд нийт 291м3 хайрга буулгаж тарааж тэгшлэх, чулууг түүх, индүүдэх ажлыг хийсэн байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ