Жаран саяар барьсан жишиг хороолол салхинд хийсэхэд ойрхон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. 2014 онд Улаангом сумын Наймдугаар баг болох Улиасны хэвд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 60 сая төгрөгөөр Жишиг хороолол баригдаж ашиглалтад орсон.
Тухайн үед тендер шалгаруулалтад 6 компани орсон боловч "Таван голын шим" хоршоо, "Суварга булан" компани хоёр шалгарч тендерийг ажлыг гүйцэтгэжээ. Баригдаад 3 жил өнгөрч байгаа уг хорооллын хашааны 70 гаруй хувь нь зарагдсан гэж байгаа ч суурьшсан айл тун цөөхөн, хоосон хашаануудынх нь банз унасан, хаалгагүй, жишиг хороолол гэхэд хүндхэн дүр зурагтай харагдаж байна. Төсвийн мөнгөөр баригдсан уг хороолол удахгүй үрэн таран болж хоосон тал газар үлдэхэд ойрхон байна. Хоёр тал хашааг 2,5 сая, гурван тал хашааг 3 сая 250 мянга, дөрвөн тал хашааг 3,5 сая төгрөгөөр иргэдэд худалдаалахаар тооцоолж жишиг хорооллыг бариулсан байна. Гэвч барьсан хашааг нь иргэд худалдаж аваагүйн улмаас "Суварга булан" компанид 20 сая, "Таван голын шим" хоршоонд нэг сая төгрөгийн өр үүсчээ. Эргэж төлөх ёстой 30 сая төгрөгөө гүйцэт төлөөгүй "Суварга булан" компанийг шүүхэд өгсөн ч "барьсан хашаа нь борлоогүй байхад 20 сая төгрөгийг манай компани төлж барагдуулах боломжгүй" хэмээн тас гүрийсээр өнөөдрийг хүрчээ. Аймгийн өмнөх удирдлагууд энэхүү хорооллыг ямар ч хариуцлага, төлөвлөлтгүй барьж төсвийн мөнгийг үрэн таран хийсэн байхад одоогийн удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулсан юмгүй, ямар ч мэдээлэлгүй шахам байна. Уг нь бол жишиг хороолол барихдаа эхлээд дэд бүтцийн асуудлыг нь шийдчихсэн бол ийм зүйл гарахгүй байсан. Мөн гүйцэтгэгч компаниуд нь хашаа барихдаа ашгаа бодоод хэт гурилдаагүйсэн бол ийм зүйл болохгүй байв. Ямартай ч улсын төсвийн 60 сая төгрөг ийнхүү жишиг хороолол нэрийн дор салхинд хийсээд байна.

Б.Батхүү