Ерөнхий сайд Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 13-нд болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Х.Болорчулуун гишүүнээс ирүүлсэн асуулгад хариулт өгнө.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ оны тавдугаар сарын 29-нд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Тэрбээр асуулгадаа, "Газрын тосны тухай хуульд газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 5-15 хувь байна гэж заасан. Монгол Улс газрын тосны 19 дүгээр талбайгаас нөөц ашигласны төлбөр авдаггүй. Хуулийн дагуу тус талбайгаас нөөц ашигласны төлбөр авсан бол 20-60 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой. Тиймээс 19 дүгээр талбайгаас нөөц ашигласны төлбөр авахгүй байгаа шалтгаан хийгээд Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү" гэжээ.
Ч.Ариунболд