Зорилтот бүлгийн 112 иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт зургаан сарын хугацаанд хэрэгжсэн "Эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх нь" төслийн тайлан хурал боллоо. Төслийн хүрээнд зорилтот бүлгийн 112 иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болжээ.
Аймгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод хариуцлагатай байдлыг сайжруулж, үйлчилгээний хүртээмжид хяналт тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг төслийг “Швейцарийн Хөгжлийн Агентлаг”, “Дэлхийн банк”-наас хэрэгжүүлж байгаа юм. Улсын хэмжээнд 10 аймагт хэрэгжиж байгаагийн нэг нь Дорнод аймаг юм байна.
Төслийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйлчилгээ, эрүүл мэндийн ажилтны зан харилцаа, ёс зүй, эмчилгээний дугаар авах үйлчилгээ, эмчийн ачаалал, ЭМД-ын хууль, журмын хэрэгжилт зэрэг асуудлаар эмч, үйлчлүүлэгч хоёр үнэлгээ өгсөн юм. Үнэлгээний ажлууд өнгөрөгч 4, 5 дугаар сард болжээ. Уг үнэлгээнд иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу эмнэлгийн ажилчдын зан харилцааг сайжруулах сургалтуудыг зохион байгуулсан аж. Мөн зорилтот бүлгийн иргэдэд зориулан эрүүл мэндийн байгууллагууд хамтран нэг цэгийн үйлчилгээ явуулж, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийсэн. Дээрх ажлуудын дараа, иргэдээс дахин үнэлгээ авахад үр дүн мэдрэгдсэн гэж зохион байгуулагчид хэлж байлаа.

Д.Дэлгэрмаа