Түргэн тусламжийн авто машинд ая тухтай орчин бүрдүүлж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-18 09:14:29
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Б.Ганболд захиралтай “Цэгээн Хуст” ХХК-ийн хамт олон сумын ЭМТ-дөө 2.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын үржил шимт хөрсний үр өгөөжийг хүртэж яваа Б.Ганболд захиралтай “Цэгээн Хуст” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан сумынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэгч хамт олонд халамжийн гараа сунгасан байна. Тэд сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн фургон авто машинд супер доторлогоо хийж өгчээ. Энд бүхээгний бэхэлгээ хийх, хөгжим, дохиолол суурилуулах, ард зааланд нэмэлт халаагуур тавих зэргээр нийт 2.4 сая төгрөгийн ая тух бүрдүүлэх ажлыг хийж өгсөн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ