Замын цагдаагийн тасаг явуулын посттой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-19 14:49:01
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Замын цагдаагийн тасаг явуулын посттой болов. Тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс үүнд 9,6 сая төгрөгийг шийдвэрлэжээ. 
Пост машинтай болсноор хөдөө орон нутгийн замд осол аваар гарах, хулгай, хууль бусаар эд хөрөнгө тээвэрлэх зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм үзүүлнэ гэж тус аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, ахмад П.Ганхуяг ярив. 
Энэхүү пост машин нь мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа, авто тээврийн албан хаагчдыг нэг дор хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна  тэд ажил үүргээ гүйцэтгэх, хооллож ундлах, шаардлагатай үед унтаж амарч ч болох аж.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ