Хөвсгөлийн төрөх эмнэлгийн халаалт доголдож, дээврээс нь дусаал гоожжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ 2013 онд ашиглалтад орсон 50 ортой төрөх эмнэлгийн халаалт өнөөдрийг хүртэл хэвийн хэмжээнд орж чадахгүй, доголдсоор байна. Төрөх тасгийн тогтмол халуун 22 градусаас дээш байх атал өнгөрсөн жилүүдэд 13-18 хэм байсан гэнэ.
Тус эмнэлгийн 120 гаруй халаагуурын 109 нь цоорсны улмаас халаалт авах боломжгүй болж нярай хатгаа авах, ханиад хүрэх, амьсгалын замын өвчин тусах зэрэг олон эрсдэл үүсэх аюултай байна.
Тус барилгын гүйцэтгэгч "Урагшлах" компанийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас энэ асуудлыг хүлээлгүй яаралтай арга хэмжээ авч өгөхийг Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцууллаа. Мөн эмнэлгийн дээврээс дусаал гоожиж төрөх тасгийн хана тааз усанд нэвтэрсэн учраас дахин засвар үйлчилгээ хийхэд 185 сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Аймгийн Засаг дарга Л.Ганболд "Эх орны ирээдүй болсон хүүхэд эрүүл орчинд өсөн бойжих учиртай. Энэхүү асуудлыг шийдвэрлэх төсөв орон нутагт байхгүй учраас Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яаманд яаралтай хандах нь зүйтэй" гэдгийг хэлээд, хаана хандвал хамгийн хурдан шийдэгдэх гарц байна гэдгийг яаралтай судалж тодорхой зураг төсвийг боловсруулж ажиллах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Төрөх эмнэлэг улсын төсвийн хөрөнгө оруулалт 2,8 тэрбум төгрөгөөр баригдаж ашиглалтад орсон юм.

Б.Гантуяа