Архангайд улсын чанартай авто замын шинэчлэл хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-20 12:50:42
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн “АЗЗА” ТӨХК аймгийнхаа Цэнхэр сумын гүүрнээс Солонготын даваа хүртэл нийт 280 гаруй км улсын чанартай авто замын засвар арчилгааг хариуцан ажилладаг. Тус компани нь 30 гаруй ажилчидтай, 13 машин техниктэй бөгөөд ажилчид болоод техник хэрэгсэл хоёр хэсэг тасран замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 16-наас хийж эхэлжээ.  

Эхний хэсэг нь Өндөр-Улаан сумын Хануй багийн гүүрнээс Цэцэрлэг хот орох замд 7 метрийн өргөнтэй, 1,1 км авто замыг шинэчилж байна. Нөгөө хэсэг нь энэ сарын 17-ны өдрөөс А 0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 98-99 км-т 501м урт, 7м өргөнтэй ресайкл буюу замын шинэчлэлийг хийж дуусчээ.

Өнөөдрийн байдлаар Хархорин-Цэцэрлэг чиглэлийн замд 112-112,5км-т 125м урттай, 3.5м өргөнтэй ресайклыг хийж байна. “Архангай АЗЗА” ТӨХК-ий замын шинэчлэлийн ажил 50 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтаан дуусгах юм байна.

Б.Гэрэлт-Од
 
Холбоотой мэдээ