Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлэх сургалт Дорнод аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-20 13:02:17
Дорнод /МОНЦАМЭ/. Европын холбооны санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн сургалт Дорнод аймагт болж байна.
Сургалтад Баян-Уул, Баянтүмэн, Цагаан-Овоо, Баяндун, Чойбалсан сумаас 50 гаруй иргэн хамрагдаж байгаа юм.
Төсөл УБ хот, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймагт гурван жилийн хугацаатай хэрэгжинэ.
Төслийн багийнхан Дорнод аймагт ХАА-н салбар хөгжих бүрэн боломжтой, тэр тусмаа ажлын байр нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой гэж харж буйгаа ярьж байлаа.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ