Б.Чинзориг: Сугалааны дугаарт дахин нэмэлт үйлдэл хийж засах боломжгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НӨАТ-ын урамшуулал, сугалаа зохион байгуулах зорилго Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн зарим ажилтан хууль бусаар 30 удаа азтан болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дахин цацагдсан. Энэ талаар Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзоригоос тодрууллаа.
-НӨАТ-ын урамшууллын системийн ажилтан 30 удаа сугалаанд хожсон гэх мэдээлэл гараад байна?
-Уг мэдээлэл 2016 оны есдүгээр сарын 14-нд анх гарч байсан. Манай өмнөх удирдлагын зурагтай мэдээллийг энэ жил ахин олон нийтийн сүлжээнд тарааж, иргэдэд худал мэдээлэл өгч байна. Албан ёсоор хэлэхэд энэ мэдээ ор үндэсгүй, худал. Одоогоор ажилтнуудаас 20 мянган төгрөг нэг удаа, 100 мянган төгрөг нэг удаа хожсон тохиолдол бий. Дээрх мэдээллийг худлаа гэдгийг батлах зорилгоор бид ЦЕГ-ын Кибер Аюулгүй байдлын газраар хандаж, өөрийн байгууллагадаа шалгалт хийлгэх хүсэлт тавьсан. НӨАТ-ын сугалааг бөмбөлөг үлээх зарчмаар буюу ямар нэгэн программ ашиглахгүйгээр, санамсаргүй түйврийн аргаар явуулдаг. Сугалааны явцад ШӨХТГ, ЦЕГ, МХЕГ болон Сангийн яам, ТЕГ хяналт тавьдаг. Манай сугалаанд ашиглагддаг бөмбөлөгний жингийн зөрүү хамгийн ихдээ 0.03-0.06 грамм байдаг. Маш бага жингийн зөрүүтэй учраас бөмбөлөгийг тааруулах боломжгүй.
-Сугалааны дугаар гарсны дараа тусгай программ ашиглан өөрийгөө азтан болгох боломж байгаа юу?
-Тийм боломж байхгүй. Хэвлэж, баталгаажсан төлбөрийн баримтуудын мэдээллийг сугалаа болохоос өмнө гаргаж, телевиз дээр аваачдаг. Хамгийн сүүлийн сугалаанд 13 сая орчим төлбөрийн баримт оролцсон. Тиймээс сугалааны дугаар гарсны дараа программ дээр нэмэлт үйлдэл хийж, сугалаа тохируулах боломжгүй.
Манай сервер Үндэсний Дата Төв (ҮДТ)-ийн дэд бүтцийг ашигладаг тул байгалийн гамшиг, цахилгаан тасалдал, хулгай зэрэг эрсдлээс бүрэн хамгаалагдсан. Үндэсний Дата Төв нь байнгын улсын тусгай хамгаалалтад байдаг обьект юм. Өгөгдөл хадгалж буй сервер компьютер бүр нөөц сервертэй. Аль нэг сервер, компьютер ажиллахгүй тохиолдолд нөөц сервер компьютер ажлыг үргэлжлүүлэхээр зохицуулсан байдаг. Одоогийн байдлаар Ebarimt.mn-ийг хакердсан асуудал гараагүй байна.
-Нэг хүн сугалаанд олон удаа хожсон тохиолдол бий юу?
-Тийм тохиолдол бий. Энэ нь дэлгүүр, худалдааны төвүүдэд хэрэглэгчдийн үлдээсэн төлбөрийн баримтыг их хэмжээгээр бүртгүүлснээс болсон. Гэхдээ эдгээр хүмүүсийг ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын газартай хамтран хянаж байдаг. Иргэд худалдан авалт хийж байгаа байгууллагуудаас төлбөрийн баримтаа заавал нэхэж авах хэрэгтэй. Үгүй бол таны төлбөрийн баримтыг ашиглаж сугалаанд оролцох магадлалтай.
-НӨАТ-ын систем хэрэгжиж эхэлснээс хойш нийт хэдэн азтан, хэчнээн төгрөг хожсон бэ?
-Манай сугалаанд 2016 онд иргэд 86 мянга 154 азтан тодорч, 3.5 тэрбум төгрөг хожсон. Энэ оны эхний есөн сарын байдлаар 79 мянган 701 азтан 2.9 тэрбум төгрөг хожоод байна. Ebarimt.mn цахим системд давхардсан тоогоор 1.2 сая гаруй данс одоогоор бүртгэлтэй байна.
-НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтын хувьд?
-Өнгөрсөн онд 497 мянган иргэн 35.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан. 2017 оны эцсийн тоо гарах болоогүй. Гэхдээ одоогийн байдлаар 600 гаруй мянган иргэн 40 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авахаар байна.

Ч.Ариунболд