Зүүн бүсийн шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-21 20:17:06
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв дэх Зүүн бүсийн Онцгой байдлын газарт өнөөдөр шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төв нээлтээ хийв.
Тус төвийн нээлтийн үеэр алба хаагчид бусад бүсийн төвтэй холбогдож, цахим хурал хийж цаг үеийн байдлын талаар мэдээлэл солилцлоо. Төвүүд хоорондоо онлайнаар байнга холбогдох боломжтойгоос гадна зүүн аймгуудын нөхцөл байдлыг ч харж хянах үүрэгтэй. Яг өнөөдрийн хувьд зүүн гурван аймгийн хэмжээн дэх шүлхийн долоон голомт координатаараа харагдаж байсан. Түүнчлэн өчигдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд хээрийн түймэр гарсныг унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат суманд хураалттай байсан есөн мянга орчим боодол өвс шатаж, одоогоор унтраагүй байна гэхчлэн цаг үеийн мэдээллийг өгч байлаа.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгийн үйл ажиллагааг бүсчилсэн хэлбэрээр явуулж байхаар шийдвэрлэж, зүүн, баруун, хойд, өмнөд, төвийн бүсэд хамааруулан хуваасан байдаг. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ