Дарханы төрийн байгууллагууд өнөөдөр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-23 08:07:31
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар 2017 оны 09 дүгээр сарын 23 буюу өнөөдөр төрийн бүх байгууллагууд 10.00 цагаас 16.00 цагийн хооронд өөрийн байрандаа нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна. 

Ажлын өдрүүдээр төрийн үйлчилгээг авч амждаггүй иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх зорилготойгоор энэхүү нээлттэй хаалганы өдрийг явуулж байгаа ажээ.
Иргэдийн хамгийн их үйлчлүүлж мэдээлэл авахыг зорьдог газрын нэг нь  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар.Тус байгууллага - Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг мэдээ мэдээллээр хангах
- Ажил хайгч иргэнийг бүртгэх
- Ажлын байрны захиалгыг иргэдэд хүргэх мэдээллээр хангах
- Ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг өгөх 
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдэд борлуулалтын дэмжлэг үзүүлэх
- Хүүхдийн мөнгө, ӨАТТ судалгаатай холбоотой өргөдөл гомдол хүлээн авах зэрэг ажлыг  зохион байгуулж иргэдийг мэдээллээр хангаж үйлчлэх ажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ