Дугуйтай аялагч Ч. Мөнгөндалайг Засаг дарга хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 10:37:30

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч “Хөгжлийн бэрхшээл хүсэл мөрөөдөлд саад болохгүй” уриан дор эх орноо тойрон аялж яваа Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай Дундговь аймагт аялалаа үргэлжлүүлэх үед нь аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа. 

Тэрээр баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар нийт 6 мянган км замыг унадаг дугуйгаар аялж туулсан бөгөөд өнгөрөгч долдугаар сарын эхээр эх орныхоо зүүн аймгуудад аялалаа үргэлжлүүлэхээр замд гарсан байна. Энэ удаагийн аялал нь 8 аймгийн 60 гаруй сум суурин, хилийн гурван зурвасаар дайран 5 мянга орчим км туулах ажээ.

Нар зөв даялан аялж, Өмнөговь аймгаас Дундговьд хүрэлцэн ирсэн Ч. Мөнгөндалайг хүлээн авч уулзахдаа аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ дурсгалын зүйл гардуулж, Монгол эх орноо унадаг дугуйгаар бүтэн тойрч байгаа томоохон аялалд нь амжилт ерөөв.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ