Улсын Онцгой комиссын хоёр шуурхай бүлэг Хэнтий аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг 1, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан шуурхай бүлэг 2 тус тус Хэнтий аймагт томилогдон ажиллав.
Одоогийн байдлаар 6 аймгийн 13 сум, нийслэлийн 2 дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гараад байгаа юм. Тиймээс Улсын онцгой комиссоос Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Төв аймаг, нийслэлд гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиглэлээр орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалган туслах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготойгоор ийнхүү ажилласан байна.
Эдгээр шуурхай бүлэг Хэнтий аймагт ирснээр тус аймгийн онцгой комисс хуралдаж, ОБГ, ХХААГ мэдээллээ танилцууллаа. Хэнтий аймгийн хувьд шилжилт хөдөлгөөн ихтэй байдаг тул гаднаас өвчтэй мал орж ирэх тохиолдол их байгаа юм. Орон нутгийн зүгээс хорио цээрийн дэглэм тогтоох, мал угаалгад хамруулах, вакцинжуулах, пост гаргах, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах гэх мэт бүхий л талаар шүлхий өвчинтэй тэмцэж байгаагаа хэллээ.
Хуралдааны төгсгөлд тус аймгийн зүгээс санал болгож байсан хорио цээрийн дэглэмийг хөрш зэргэлдээ аймгуудтайгаа хамтарч зохион байгуулах ажлыг Улсын онцгой комиссоос дэмжсэн юм. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийн ДҮК машиныг олгох ажлыг яаравчлуулахаар шийдвэрлэлээ.
Дашрамд дуулгахад Улсын онцгой комиссоос малчид өвчтэй малаа дүрэм журмынх нь дагуу устгалд хамруулсан бол зах зээлийн ханшны 90 хувиар тооцож нөхөн олговор олгодог. Хэрэв нуун дарагдуулсан тохиолдолд малыг устгалд хамруулсан ч нөхөн төлбөр өгдөггүй байна.
Ус цаг уур орчны шинжилгээний албанаас өгч байгаа мэдээллээр энэ жил 2010 оны өвөлтэй адил цас ихтэй хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул малчид ч мөн өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаах ёстойг тэд санууллаа.

Д.Одонтунгалаг