Монгол залуус бизнес хамтрагчаа олохоор Цахиурын хөндийг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-11-10 12:28:27

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Монгол Улсаа төлөөлөн АНУ-ын Цахиурын хөндийд хөл тавьж буй “Алкэмист техноложис” ХХК-ийн залуусыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.

Эдгээр залуус дэлхий дахинаа алдартай АНУ-ын “Силикон Валли”-д ажиллах, санхүүжилт босгох зэрэг гарц Монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах, өөрсдийгөө сургах мэдлэг хуримтлуулах цаашлаад бизнес хамтрагчаа олох зорилгоор Монголоо төлөөлөн СанФранциско хотыг зорилоо.

Өнөөгийн технологийн шинжлэх ухааны өлгий нутаг нь Цахиурын хөндий буюу Силикон Валли юм. Манай дэлхийн хамгийн том технологийн компаниуд эндээс төрөн гарч гарааны бизнес эрхлэгч компаниуд дэлхий даяар үйл ажиллагаа явуулахаар зэхэж Силикон Валлид бойжиж байгаа аж.

“Алкэмист техноложис” ХХК нь МТҮП-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу явж байгаа анхны Монгол компани бөгөөд тэнд байх 2 сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцохоос гадна “Global Startup-2015” тэмцээнд оюун ухаан мэдлэг чадвараа сорих юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ