Есдүгээр сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-28 07:43:19
09.00 цагт “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан 15 сэтгүүлч, иргэний нийгмийн 15 байгууллагын уулзалт НҮБ-ын байранд болно.

09.20 цагт Нийслэлийн засаг захиргааны V байранд НЗД С.Батболд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай газрын харилцааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

11.00 цагт ”Монгол ньюс” мэдээллийн төвд Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулж Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох зорилгоор бүтээсэн "БИ ӨӨРӨӨ" сэтгүүлийн нээлт болно.

11.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд Приус машин оруулж ирэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилсан иргэн И-тэй холбогдох хэргийн шүүх хурал болно.

12.30 цагт Чингисийн талбайд “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт СТӨ-нд Ахмадын өдрийг угтан Нийслэлийн ахмадын хорооноос ахмадын баярын хуралз зохион байгуулна.
 
17.00 цагт Шангри-Ла зочид буудал дахь Интер номын дэлгүүрт нэвтрүүлэгч Д. Цовоогийн “Сэнтий түшсэн Хатад” хос цомгийн нээлт болно.
Холбоотой мэдээ